ОХУ байнгын оршин суух, ажиллах эрх олгох боллоо

2019 оны намраас Оросын аливаа улсын их сургуулийг онц дүнтэй төгсөж байгаа гадаад оюутнуудад хугацаагүйгээр байнгын оршин суух эрх олгохоор боллоо.

Байнгын оршин суух эрх нь тухайн иргэнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хүссэн хугацаагаараа амьдрах, чөлөөтэй гарч явах, орж ирэх эрхийг олгох юм. Урьд нь уг эрхийг 5 жилийн хугацаатай олгож, дуусахаар нь сунгуулдаг байсан бол энэ удаад тэгэх шаардлагагүй, гагцхүү оршин сууж байгаа байршлаа жил бүр Дотоод хэргийн яаманд нь бүртгүүлж байхад л хангалттай юм.

Энэ нь Оросод дэлхийн хэмжээний боловсрол эзэмшээд дараа нь ажлын талбарт энэхүү мэдлэг, ур чадвараа цааш нь улам хөгжүүлэх, карьераа ахиулах хүсэлтэй оюутнуудад маш том боломж юм.