“ОХУ дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай” Холбооны хуулиар Оросын мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудад суралцагч гадаадын иргэд, иргэний харьяалалгүй хүмүүс сурангаа ажиллаж болдог болжээ.
Тус улсын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хичээлийн бус цагт ажил эрхлэх боломжтой болсон байна.
Ингэснээр оюутны ар гэрт ирэх санхүүгийн дарамт багасаад зогсохгүй сэтгэл амар суралцах боломж бүрдэх юм.
Дэлхийн шилдэг 500 гаруй их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр сурах боломжийг санал болгох “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн 2020” манай улсад 2020.11.25 – 2020.12.10-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN дээр болно.