Тэтгэлгээр сурахаар СОНГОСОН 6 СУРГУУЛЬДАА чи итгэлтэй байна уу?

Тэтгэлгээр сурахаар СОНГОСОН 6 СУРГУУЛЬДАА чи итгэлтэй байна уу?

ОХУ-ын ЗГ-ын тэтгэлэгт https://education-in-russia.com/ сайтаар бүртгүүлэхэд СУРГУУЛЬ СОНГОЛТ МАШ ЧУХАЛ гэдгийг хүүхдүүд сайн анзаардаггүй.

Бүртгүүлэхдээ өөрийн суралцахыг хүссэн эрэмбээр нь сургуулиа сонгох ёстой байдаг. Ингэхдээ ихэнх нь аль болох Москва, Санкт-Петербургийн сургуулиудыг илүүд үздэг. Гэтэл Оросын өөр томоохон хотуудад дутахааргүй чансаа өндөртэй сургуулид бий.

Тэнд амьдрахад, ар гэрийнхэн нь эргэж очиход санхүүгийн дарамт ч бага тусдаг.

Сургуулиа сонгохдоо дараахь хүчин зүйлсийг анхаарахыг зөвлөж байна:

  • Тухайн сургуулийн Олон улс дахь болон Орос дахь рейтинг
  • Сургуулийн шинжлэх-ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд
  • Гуравдагч орнуудтай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөрүүд
  • Гадаад оюутнуудад зориулсан дасан зохицох, нийгэмших хөтөлбөрүүд
  • Хичээлээс гадуур авьяас чадвар болон өөрийгөө бүх талаар хөгжүүлэх боломж
  • Хичнээн гадаад болон монгол оюутнууд байдаг
  • Төслийн сургалт буюу, сурахын зэрэгцээ бизнес инкубаторт өөрийн старт-апыг эхлүүлэх боломж
    •  Сургуулийн дэд бүтэц
    • Сургуулийн байрлах хот, амьдрах орчин
    • Монголтой хол ойр эсэх, ар гэрийнхэн нь эргэх очиход хэр боломжтой эсэх гээд маш олон талаас нь судлах хэрэгтэй.

Учир нь Таны залуу насны амьдралын 5-6 жил энд өнгөрнө, энд нийгэмшинэ, энд сурна, эндээс ирээдүйн ажил амьдралын гараагаа эхлэнэ.

Тиймээс Та бүхэндээ сургуулиа сонгоход нь боломж олгох үүднээс “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2021”-ийн үеэр Оросын шилдэг их сургуулиудын элсэлтийн албаны зөвлөхүүдтэй аливаа зуучлагчгүйгээр шууд холбогдон, дээрх бүх мэдээллээ авахыг санал болгож байна.

Үзэсгэлэнд оролцогч сургуулиудыг эндээс үзээрэй.

Хэрвээ та тэтгэлэгт хамрагдах гээд юунаас эхлэх, бичиг баримтуудаа хэрхэн зөв бүрдүүлэх, мэргэжил, сургуулиа сонгож мэдэхгүй байвал бидэнд хандаж зөвлөгөө мэдээлэл авч болно шүү:

Харин бүх мэдээллээ нэг дороос авах бол ОНЛАЙН үзэсгэлэндээ оролцоорой.