МОМ 2021 Бүртгэл эхэллээ!

МОМ 2021 Бүртгэл эхэллээ!

Жил болгон зохиогддог Олон улсын хүүхэд залуучуудын ээлжит 2021 олимпиадын бүртгэл эхэллээ.

ОХУ-ын ТОП их сургуулиудын нэг Высшая школа экономики-д 25-100% тэтгэлэгтэй суралцах алтан боломжийг олгодог тус олимпиад нь 10-р сарын 20-30 хооронд зохион байгуулагдах гэж байна.

Уг олимпиадад монгол болон өөр улсын иргэншилтэй 11-12 (10-11) ангийн сурагчид, оюутан залуус болон ОХУ-д суралцах хүсэлтэй 30 хүртэлх насны залуусыг урьж байна.

Энэ жил 17 чиглэлээр онлайнаар болон бичгийн хэлбэрээр олимпиадаа зохион байгуулж байгаагаа дуулгахад таатай байна.

Та Олон улсын залуучуудын олимпиадад оролцсоноор 2022/23, 2023/24 оны хичээлийн жилүүдэд НИУ ВШЭ-д бакалаврын зэрэгт үнэгүй суралцах эрх болон 70% хүртэлх тэтгэлэг авах боломжтой болно.

Оролцогчдын бүртгэлийг 2021 оны 10-р сарын 10-ний өдөр хүртэл авна!!! Үнэ төлбөргүй.

Олимпиадын холбоос: https://olymp.hse.ru/inter/