Энэ жил 5 дахь жилдээ Ган хийцийн хөгжлийн Ассоциацаас зохион байгуулагдаж байгаа олон улсын STEEL2REAL’2020 төслийн уралдаанд тус суруулийн оюутнууд ээлжит амжилтаа олон улсын түвшний өндөр мэдлэг ур чадвараа нотлон, уг сургуулийн Вероника Макарова болон Меруерт Саржанова нараар ахлуулсан багууд 3 шагналын 2-ыг нь авлаа.
Энэ жил уралдааны болзол нь ган каркастай 5 давхар орон сууцны байрилгын зураг төслийг гаргах байсан бөгөөд оролцогчид энэхүү төслийн архтектур болон конструкцийг шийдэх даалгавартай байсан юм. Тус уралдаанд ОХУ, Украин, Казахстан, Перу, Израиль, Пакистан, Узбекистан гээд 44 хотуудын 67 их сургуулиудын 144 төсөл ирсэн бөгөөд шагналын сан нь 375,000 рубль буюу 15 сая төгрөг байв.
Уламжлал ёсоор сүүлийн шатны шалагруулалт нь Москва хотноо болдог бөгөөд энэ удаад цар тахлын улмаас онлайн конференцийн хэлбэрээр явагджээ. Онлайн шалагруулалтаар уралдаанд оролцогчид төслүүдээ төнилцуулж шүүгчдийн асуултанд хариулсан юм.
Уралдаанд оролцогчдод хандан Ассоциацийн захирал Александр Данилов үг хэлэхдээ дэлхийн энэ цар тахлын үед яг ган төмөр хийцийн шийдэл нь түргэн хугацаанд эмнэлгийн барилгуудыг барихад гол шийдэл нь болсоныг онцлоод барилгын салбарт төмөр хийцийг түлхүү ашиглах нь барилгын салбарын хөгжилтэй салшгүй холбоотой хэмээн онцолжээ.
Уралдааны үр дүнд нэг талаас оюутнууд ган технологийн хийцийн давуу талууд, цаашдын илүү өргөн хэрэглээг танин мэдэж нөгөө талаас барилгын салбарын мэрэгжилтнүүдэд нь тус уралдаанд оролцогчдоос нэвтрүүлж буй инженерийн шийдэмгийн шийдлүүдээс шинэ санаа авах боложийг олгодог юм. Түүнээс гадна уралдаанд оролцогчдод сургуулиа төгсөөд ажилд орох өргөн боломж нээгддэг.