card

Цөмийн үндэсний судалгааны улсын их сургууль (МИФИ)

И.М.Губкины нэрэмжит ОХУ-ын нефть газын улсын их сургууль нь (үндэсний судалгааны их сургууль) ОХУ-ын нефть газын салбарын хамгийн том дээд боловсролын байгууллага бөгөөд, бүх түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэдэг шилдэг сургалт, шинжлэх ухаан хосолсон цогцолбор төв юм.

И.М.Губкины нэрэмжит ОХУ-ын нефть газын улсын их сургууль нь нефть газын бүх салбарын бакалавр, мэргэжилтэн, магистр, аспирантурын хөтөлбөрөөр бэлтгэдэг. Үүнд: нефть газын геолог, геофизик, нүүрс-устөрөгчийн орд газрын ашиглалт, өрөмдлөг, нүүрс-устөрөгчийн боловсруулалт, тээвэрлэлт, нефть газын үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, автоматик компьютерийн загварчлал, байгаль орчны хамгаалал, нефть газын байгууллагуудын эдийн засаг, менежмент, хууль зүйн мэргэжлүүдээр тус тус сургадаг.

Их сургууль нь 1947 оноос гадаад орнуудын мэргэжилтнүүдийг бэлтгэж, одоогийн байдлаар 124 орны 6969 мэргэжилтэн, үүнээс 675 докторант, 12 доктор төгсгөөд байна.

Манай их сургуулийн гадаад төгсөгчдийн дунд нефть газын компаниудын захирлууд, их дээд сургуулиудын ректорууд болон дэд ректорууд, шинжлэх ухаан судалгааны институтуудын захирлууд, нефть газын шинжлэх ухааны шилдэг эрдэмтэд, нефть газын яамдуудын удирдлагууд, дипломатууд ихээхэн байдаг.

 Өнөөгийн байдлаар манай сургуульд 50 орноос 1593 гадаад оюутан суралцаж байгаагаас 652 оюутан нь Ташкент хот дахь И.М.Губкины нэрэмжит ОХУ-ын нефть газын улсын их сургуулийн салбар сургуульд сурч байна.

И.М.Губкины нэрэмжит ОХУ-ын нефть газын улсын их сургууль нь олон жилийн хугацаанд Монгол Улсын нефть газын салбарын инженерийн боловсон хүчнийг бэлтгэж байгаагаас 129 мэргэжилтэн, 6 докторант төгсгөсөн байна.

Фотоальбом

Местоположение

Блог

Другие публикации

Хүсэлт илгээх